Чихэрлэг давс

Таны дотроос гэрэл гэгээ цацарч байвал хэн ч тэр гэрлийг бөхөөж чадахгүй. Өөрийнхөө амьдралын гол дүр нь болж, дотоод хүч чадалдаа итгэж, хийж бүтээх урам зориг дүүрэн байгаа цагт цаг хугацаа таныг даган хөвөрж, амьдрал танийхаар болно...

Би романтик киноноос энийг үзсэн юм, туршиж үзээд өнөөдрийг амттай болгоорой.
  • Хөргөгчинд байгаа өндөгөн дээрээ зураг зур, хайртдаа зориулан I LOVE YOU гээд бичсэн ч болно, тэр үүнийг амтархан идэх болно.
  • Ажилдаа ядраад ирсэн ханьдаа, найздаа халуун кофе найруулж өгөөрэй. Дээр нь зүрхэн хөөстэй, таны гарар бүтсэн амтат амин дэм.
  • Та түүнийгээ гомдоосон бол, баярлуулахыг хүсвэл пицца захиалаарай. Тэр үүнийг нээмэгц дээр нь таны бичсэн сэтгэлийн үг байх болно. Захиалаад бяслагаар нь үгээ бичүүлвэл бүр янзтай.
  • Хайртыгаа болзоонд урихдаа шат бүрийн гишгүүр дээр лаа асаа, тэр энэ болзоог хэзээ ч мартахгүй.
  • Гарийнх нь хонхыг дарахдаа улаан цамц өмсөөд, ганцхан улаан сарнай барь. Өнгө нь мэдээж цэцгээ дагаад ягаан, цагаан, хөх байж болно шүү дээ.
  • Цонхон доор нь зүрхэн гал асааж хайраа илчилээрэй
  • Зам гарахдаа үргэлж машин ирэх талд нь зогсоорой
  • Түүнтэй салхинд гарж байгаа бол гитараа аван, дуу дуулж өгөөрэй
  • Хамт кино үзэх гэж байгаа бол тасалбараа мэдэгдэлгүй дэвтэрт нь хавчуул
  • Уншиж байгаа номных нь завсар шүлэг, сэтгэлийн үгээ бичээрэй
  • Ээжийнх нь ажилруу цэцгийн баглаа явуулж, баярлаж байгаагаа илэрхийл
  • Халаасанд нь мэдэгдэлгүй дуртай амттанг нь хий
  • Дуртай дууг нь CD-нд бичээд, өөрийн хоолойг оруулсан ч болно, машиных нь хөгжимд хэлэлгүй хий
  • Бороонд хамтдаа шүхэргүй алх
  • Ажлынхан нь бүгдээрээ байхад цэцгийн баглаа аваад оч, хайрт бүсгүйгээ тэврээд гар, энэ үнэхээр романтик...
За одоохондоо ийм л санаа байна,  хүнийг баярлуулна гэдэг том жижгийн ялгаа үгүй байх. Бас тийм их мөнгө хөрөнгө ч хэрэгтэй биш, сэтгэл байхад бололцоондоо баярлуулаад байж болно шүү дээ, амжилт хүсье.