Жижигхэн цонх

   Хүмүүсийн үнэлэмж өөр өөр байдгаас болоод бид юмыг ялгаатай хүлээн авдаг. Энд бичигдсэн бүхэн зөвхөн миний л бодол... Би өөрийн жижигхэн цонхоор амьдралыг харж, баярлаж бас гуньдаг. Өнгө алагласан, олон өнцөгт энэ амьдралыг өөрийнхөө хэрээр л ойлгох гэж, өөрийн замаар алхаж явна даа би...
              
   Энэ миний бодож явдаг хэдэн зүйл:
  • Өөдрөг бай
  • Сайн мууг ялга
  • Хүнийг бүү ялга \хэнийг ч\
  • Дандаа шинийг эрэлхийл
  • 1 хэвэнд хэзээ ч бүү баригд
  • Урсгал сөрж толгойгоо ажиллуул
  • Хурдан нь удаанаа залгидаг хорвоо
  • Бүү цөхөр, юм бүхэнд учир шалтгаан, цаг хугацаа гэж буй
  • Бүх зүйлийг өнгөтөөр хар \дандаа сайн талаас нь\ 
  • Хүнийг гаднаас нь бус дотроос нь сайн тань, таньдагт ч бай таны мэдэхгүй зүйл бий
    Туулж өнгөрүүлсэн амьдрал,  тохиолдсон дурсамж бүхэн өөрийн алдаа оноотой. Тэр л үедээ очмоор сайхан мөч байхад, хэзээ ч дахин бодмооргүй гунигт өдрүүд ч бас байдаг... Баяр баясал, үнэн худал, зөв буруу хосолсон миний л амьдрал, миний л дурсамж, юугаар ч сольшгүй миний түүх. Хэнээр ч сольшгүй миний хайртай хүмүүс... Тэднээс л, энэ түүхээс л би олон зүйлийг ухаарч бас би БИ гэдгээ мэдэрдэг.

Эдгээр үг Үнэн гэдгийг мэдэрсэн, үнэхээр Үнэн... Үг бүрийн цаана надад тохиолдсон зүйлс...
  1. 1 хаалга хаагдлаа ч өөр 2 хаалга үүүдээ нээж байдаг \Боломж\
  2. Сэтгэлд хүнд хэцүү санагдаж, зугтмаар байсан ч даван туул \Нүүр тул\
  3. Жижиг голын том загас байснаас, Их далайн жижиг загас байсан нь дээр
  4. Цагаа сайн төлөвлө
  5. Хичнээн үнэмшилтэй байсан ч сайн мууг ялга
  6. Бүү цөхөр, ичгүүртэй байсан тэсээд л гарь чи чадна
  7. Горьдлого тасрах байсан ч итгээд хийгээд л үз
  8. Амжихгүй мэт санагдсан ч амжуулна гээд тасралтгүй хий
  9. Хүнийг таньдаг гэлгүй, юу хүсэж мөрөөддөгийг нь сонс, илүү сайн ярилц